Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо анх 2006 оны 5-р сард үндэсний хэл соёлоо эрхэмлэн, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилттой байгуулагдсан, дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, 2009 онд дахин гэрчилгээ авсан.
Зорилго:
- Улаанбаатар хотод болон төвийн бүсэд /шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд/ амьдардаг казах иргэдийн өвөрмөц ёс заншил, казах хэл, соёлыг хөгжүүлэхэд мөн залуу үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах,
- Эмэгтэйчүүдийг алдаршуулах, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, тэдний үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, хөрөнгө чинээ, албан тушаалын үл харгалзан тэдний эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах,
- Төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгаж хэрэгжүүлэхэд байгууллага дэмжигчдийн хүчийг чиглүүлэн бусад ТББ-тай хамтарч ажиллах.
1 дэх зорилгын хүрээнд:
- “Ару жулдыздар” сэтгүүл 2022 оны 1 улирлын байдлаар 63 дугаар гарсан (2006 оны 4-р улирлаас эхлэн улирал тутам)
- “Казахын шилдэг бүсгүйчүүд” ном, 2010 он
- Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг казах хэл дээр орчуулж, товхимол болгон хэвлүүлж, иргэдэд өгсөн. 2013
- Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн тухай эх орондоо болон Олон улсын хэмжээний 5 хуралд илтгэл тавьсан
- МҮОНТ-ийн ТВ-Толхын суваг, МН-2 телевиз, бусад телевизүүдтэй хамтарч 30 гаруй нэвтрүүлэг
- Монголын эмэгтэйчүүдийн холбоо, МҮОНТ, бусад телевизтэй хамтарч “Мартын инээмсэглэл” нэвтрүүлгийг 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд хийж олон нийтийн хүртээл болгосон. Олон хүүхэдтэй 50 гаруй ээжүүдийг алдаршуулсан.
- 10 жил дараалан ээжүүдэд зориулсан баярын арга хэмжээ, концерт
- Холбооны дэргэд залуусын “Береке” нэртэй клубыг байгуулсан, 2011 оноос
- Төвийн бүсийн Дархан уул аймаг, Шарынгол, Хонгор сум, Орхон аймгийн Эрдэнэт хот, Сэлэнгэ, Хэнтийн иргэдтэй уулзалт-ярилцлага зохион байгуулсан
- Монгол заман сонин, Монголжингоо сонин, Тарлан тагзым зэрэг сонин сэтгүүлтэй хамтарч ажиллаж, холбооноос зохион байгуулсан ажлыг мөн ээжүүд, эмэгтэйчүүдийн тухай сурвалжлагыг бэлтгэж гаргав.
- Ээжүүд, эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор хоёр дуунд клип хийлгэж олон түмэнд хүргэв.
- Холбооны 5, 10 жилд хийсэн үйл ажиллагааг баримтжуулан баримтат кино хийсэн.
2 дах зорилгын хүрээнд:
- Казах иргэд ихээр амьдардаг Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Баян-Өлгийн төв болон зарим сум, Ховд аймгийн төв, Дархан уул аймгийн Шарынгол, Хонгор суманд, Орхон аймаг зэрэг орон нутагт 15 салбар зөвлөл байгуулагдсан.
- Орон нутагт шинээр олон ТББ байгуулагдсан
- Хүндэтгэл үзүүлэх: Холбооны Хүндэт тэмдгээр 1000 гаруй хүнийг шагнасан, холбогдох байгууллагуудад санал тавьж СТА 5 хүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2, Ган үзэгтэн 2, Бусад шагнал 120 гаруй
- Сургалт, Уулзалт- ярилцлага тогтмол зохион байгуулдаг
- Казах охидын форум зохион байгуулсан
3 дах зорилгын хүрээнд:
- Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүнээр 2010 оноос ажиллаж байна, 3 удаа улиран сонгогдсон
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн, 2008 оноос хойш
- Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн гишүүн
- Жендэрийн шударга ёсны төлөө ажилладаг МОНФЕМНЭТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- Бусад ТББ-тай хамтарч ажилладаг.
Бусад үйл ажиллагаа:
- Хүмүүнлэгийн үйл ажиллагаа:
- Өнгөрсөн жилүүдэд зарим олон улсын байгууллага болон компани, зарим хувь хүмүүстэй хамтарч хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан. Улаанбаатар, Баян-Өлгий, Дархан Уул, Сэлэнгэ, Налайх зэрэг аймаг орон нутагт давхардсан тоогоор 10.0 гаруй айл өрх хамрагдсан.