Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо нь Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр-ийн хүрээнд “Жендэрийн тэгш байдал болон охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сургалт-хөтөлбөрийн нээлтийн сургалтаа Баян-Өлгийд зохион байгуулж байна. Сургалтын эхний өдөр Жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх зорилготой байсан. Жендэрийн хэвшмэл ойлголт гэж вэ? Ялгаварлан гадуурхалт гэж юу? Жендэрт суурилсан хүчирхийллийг хэрхэн танин мэдэх вэ? Түүний суурь шалтгаан юу вэ? хэрхэн сэргийлэх талаар хамтдаа суралцлаа.
Сургалтын хоёр дахь буюу ярилцах өдөр болж байна. Энэ өдөр хэрхэн нийгмийн өөрчлөлт, активизм, хөдөлгөөнийг өрнүүлэх вэ? Активистууд хөдөлгөөн өрнүүлснээр нийгмийг хэрхэн сайнаар өөрчилж болох тухай бодит түүхүүдийг сонсож, өөрсдийн санал бодлоо илэрхийлэн цаашдаа эерэг өөрчлөлтийг хамтдаа хэрхэн бүтээх талаар ярилцаж байна