Сургалтаар оролцогчид дараах мэдлгээ нэмэгдүүлсэн.Жендэрийн үүрэг, жендэрийн хэвшмэл ойлголт бүрэлдэн тогтоход нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлсийг талаар мэдлэг олж, тэдгээр нь тогтвортой бус, хувирч өөрчлөгддөг болохыг оролцогчид ойлгож авсан.Мөн жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт өөрсдийн өдөр тутмын харилцаанд хэрхэн илэрдэг болох жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүдийн талаар ч өргөн ойлголт мэдээлэлтэй болсон. Оролцогчид жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр, илрэлийг таньдаг болж, хүчирхийлэл илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтэй болсон.Мөн хувь хүн өөрийн харилцаанд жендэрийн хэвшмэл ойлголт, хэм хэмжээг үнэлдэг шинэ ур чадварт суралцав.
Сургалтанд хамрагдсан охид залуучууд нэгдэн зохион байгуулалтад орж тодорхой асуудлын хүрээнд хамтран ажиллах нь том зургаагаар нийгмийн өөрчлөлтөд ямар хувь нэмэр оруулж болохыг хэлэлцэж.Нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөн, активизм зэргийн ойлголтыг ялгааг таньж мэдэх алхамд суралцав. Төслийн үндсэн сэдэв буюу залуучууд болон охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хэрэгцээ шаардлагыг үндэсний болон олон улсын хүрээнд нөхцөл байдал ямар байгааг тодорхойлов
Цаашдаа жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг Цагаан туузтны аянд нэгдмэл байдлаар аян өрнүүлнэ. Мөн аймгийнаа зарим байгууллагуудад жендэрийн үнэлгээ хийж үр дүнг ирэх оны 1 дүгээр сард үнэлж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөрийн хүрээнд Казах эмэгтэйчүүдийн “Арулар”холбооны хэрэгжүүлж байгаа “Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сургалт-хөтөлбөрийн эхний танхимын сургалт амжиллтай болж өнгөрсөн.