Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо нь Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр #Канад_Сангийн_Орон_Нутгийн_Санаачилга_Хөтөлбөр -ийн хүрээнд “Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сургалт-хөтөлбөрийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж эхэллээ. Сургалт-хөтөлбөр нь Баян-Өлгий аймгийн залуучууд тэр дундаа охид, эмэгтэйчүүд жендэр, жендэрийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж улмаар тэдний оролцоотойгоор аймаг, орон нутаг дахь жендэрийн тэгш байдлыг сайжруулахад чиглэсэн. 2023 оны 10-р сарын 20-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдах сургалтын багш нарыг танилцуулж байна.
Доржпаламын ДОЛЖИНСҮРЭН
Д.Должинсүрэн нь Нийгмийн ажилтан мэргэжилтэй. МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнд Хөтөлбөрийн менежерээр ажилладаг. Хүний эрх, жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх, иргэний нийгмийн хөгжлийн чиглэлээр иргэний нийгмийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр шийвдэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын манлайллыг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм хамт олныг татан оролцуулах хөдөлгөөн өрнүүлэхэд чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай.
Сургалтад хамрагдахаар хүсэлт гаргах нь хүн бүрт нээлттэй. Хүсэлтийг хүлээн авах хугацаа 2023 оны 10 сарын 5- ны өдрийн 17: 00 цагт хаагдана.
Бүргүүлэх линк: https://forms.gle/Xzs8uPoU2MiqKEkB7
Дэлгэрэнгүй мэдээлэл: arularkholboo@Gmail.com
Холбоо барих утас: 88111516; 99097413
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
#Канад_Сангийн_Орон_Нутгийн_Санаачилга_Хөтөлбөр
Бүртгүүлэх явцад ойлгомжгүй зүйл гарах эсвэл асууж тодруулах зүйл байвал чатаар мөн 8811-1516 дугаар руу холбогдоод заавар авах боломжтой шүү.