Өлгий дахь танхимын сургалт залуус, эрэгтэйчүүдийг хамруулан эхэлж байна. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдсан байдал юм.
Энэ удаагийн “Жендэрийн тэгш байдал болон охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сургалтад залуус, эрэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог болж байна. Бид эрэгтэйчүүдэд жендэрийн тэгш бус байдал хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцахаас гадна охид эмэгтэйчүүдийг чадавхижуулахад эрэгтэйчүүдийн оролцооны чухлыг онцлох юм.
Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо нь Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн тэгш байдал болон охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сургалт эхэлж байна.